Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Баян-Өлгий аймгийн гадаргын усны болон бохир усны чанарын 2021 оны 04 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори 2021 оны 4 дүгээр сард Баян- Өлгий аймгийн Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур цэгүүдэд, Булган голын Булган цэг, Согоог голын Хөх- Хөтөл, Сагсай голын Буянт, Буянт голын Дэлүүн хяналт-шинжилгээний цэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 4дүгээр сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрөн- |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||||
Хяналт-шинжилгээний цэг |
О2 |
БХХ5 |
ПИЧ |
CL |
HCO3 |
Xa |
Ca |
Mg |
|
1 |
Ховд- Өлгий дээд цэг |
8.0 |
2.96 |
1.92 |
3.19 |
107.4 |
1.40 |
17.6 |
6.3 |
2 |
Ховд- Өлгий доод цэг |
8.48 |
2.96 |
1.76 |
4.25 |
107.4 |
1.44 |
18.4 |
6.3 |
3 |
Ховд- Баяннуур цэг |
|
|
4.48 |
4.96 |
106.1 |
1.36 |
13.6 |
8.3 |
4 |
Булган- Булган цэг |
|
|
1.76 |
1.77 |
75.6 |
1.28 |
13.2 |
7.5 |
5 |
Согоог- Хөх- хөтөл цэг |
|
|
2.24 |
4.25 |
176.9 |
2.12 |
22.4 |
12.2 |
6 |
Сагсай- Буянт цэг |
|
|
3.04 |
2.48 |
111.6 |
1.52 |
16.0 |
8.7 |
7 |
Буянт- Дэлүүн цэг |
|
|
22.4 |
44.7 |
201.3 |
3.40 |
32.9 |
21.4 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
300 |
|
|
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодрүүлав.
Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6- 7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэх ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доод, Баяннуур 3 цэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Булган гол:Монгол улсын нутагт Булган голын ус хурах талбай 9180 ам км, 268 км урт болно. Монгол Алтай нурууны өмнө хажуугаас эх авч Ховд аймгийн Булган сумыг дайрч баруун тийш эргэн БНХАУ-ын Өрөнгө гол улмаар Өлөнгөр нуурт цутгана. Булган голын усны чанарыг тодорхойлоход Булган- Булган гэсэн хяналтын цэгээс дээж авч шинжилгээ хийсэн.
Буянт гол, Буянт голын Дэлүүн хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Согоог гол: Согоог голын Хөх- Хөтөл хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Сагсай гол, Сагсай голын Буянт хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
4 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Суат” ХХК-ны Цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс хаягдал бохир усны 2 сорьц авч гол ионы шинжилгээ хийлээ. Бохир усны БХХ5 үзэхэд цайсан учраас цэвэршилт гаргаагүй. Перманганатын исэлдэх чанар хэвийн байв.
Дүгнэлт, Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2021 оны 4 дүгээр сард Байгаль орчны шинжилгээний лабораторийн спекторфотометр багаж эвдэрсэн тул шинжилгээний ажлаас гол ионуудыг хийсэн. Гол ионы шинжилгээний дүнг хархад Буянт голын Дэлүүн хяналтын цэгээс авсан сорьцны перманганатын дүн хүлцэх хэмжээнээс 2 дахин их гарсан байна. Тус сард хөл хорионы улмаас усны сорьц удаж ирсэн юм.
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ